Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 04 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 0,5 – 5,6 градус дулаан , бусад сумдын нутгаар 1,0 – 3,2 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 3,5 градус дулаан, Батцэнгэл, Чулуут, Хангай, Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3 - 3,3 градус хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Цахир, Тариат, Булган, ӨндөрУлаан, Хангай, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумдын нутгаар 13,0 - 18,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 – 22,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Булган, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 14,0 - 17,0 градус , бусад нутгаар 9,0 - 13,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 9,0 - 13,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 - 8,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр аймгийн ихэнх нутгаар 37,0 - 43,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 11,0 - 19,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 - 11,7 мм хур тунадас орсон байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 11 – 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын нутгаар түр зуур секундэт 22 - 23 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт сумдын нутгаар 1 - 8 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан 0 - 2 см байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд нь бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бод, бог мал төллөх, ямааны ноолуур самнах, малд тарилга туулга хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 20-ны байдлаар салхи шуурга ихтэй байсан ч мал хаваржилт хэвийн байлаа. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа